21 байршилд тохижилт хийнэ.

access_time 2024-09-20 08:01

Нийслэлийн 21 байршилд 5.2 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон. Энэхүү газруудын 2 байршилд хүүхдийн тоглоомын талбай, 6 байршилд тохижилт бүхий ногоон байгууламж, 13 байршилд авто машины зогсоол хийхээр төлөвлөсөн. Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто машины зогсоолын тохижилт хийх 21 байршилд газрын асуудлыг НИТХ-аас шийдсэн. Баянгол дүүрэгт 16 байршилд нийт 2.71 га, Баянзүрх дүүрэгт 1 байршилд 0.42 га, Сонгинохайрхан дүүргийн 4 байршилд 2.06 га газарт тохижилт хийгдэнэ.

Шинэ мэдээ