Ходоодны хавдраас сэргийлж болно.
Амьдралын буруу хэвшлээс шалтгаалж иргэдийн дунд ходоодны өвчин ихэссэн. Энэ өвчин даамжирсаар ходоодны шарх, хавдар болж хүндэрч байна. Монгол улсад элэгний хавдрын дараа ходоодны хавдар хоёрдугаарт бүртгэгдэж байна. Салст бүрхэвч буюу ходоодны дотор давхарга шархлан, үе үе хурцдан, даамжрах хандлагатай архаг эмгэгийг ходоодны шархлаа өвчин гэдэг. Энэ өвчнөөр өвчлөгсдийн 70-80% нь 25-40 насны хүмүүс эзэлдэг.Эрчүүд эмэгтэйчүүдээс 3-4 дахин илүү өвчилдөг байна.
Ходоодны шархлаа үүсэх үндсэн шалтгаан
Дэлхийн нийт хүн амын 50 орчим хувьд тархсан байдаг хеликобактери нь нь ходоодны салст бүрхэвчид шигдэн байрладаг. Ходоодны хүчиллэг орчин нь өсөж үржих таатай нөхцөл болж өгдөг байна. Ингэснээр ходоодны салст бүрхэвчид үрэвсэл үүсгэн шүүрлийн тогтолцоог алдагдуулж улайлт, шарх цаашлаад ходоодны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.
Эмийн замбараагүй хэрэглээ буюу өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг эмүүдийг (ибупрофен, диклоденк, аспирин гэх мэт) иргэд дур мэдэн эмчийн зааваргүйгээр тогтмол хэрэглэснээс үүдэн ходоодны салст бүрхэвчийн өөрийгөө хамгаалах бүтцийг алдагдуулснаар ходоодны хүчил өөрийгөө гэмтээж эхэлснээр шархлаа үүсгэх үндэс суурийг тавьдаг.
Ходоодны шархлаа үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс
- Удамшил
- Тамхи
- Хоолны буруу дэглэм
- Элэг, цөсний замын өвчнүүд
- Хеликобактерийн халдвар
- Үрэвслийн эсрэг дааврын бус эм бэлдмэл
Ходоодны шархлаа өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Аюулхай орчим халуун оргиж төөнөж өвдөх, эвгүй оргих, өлсөж байгаа мэт мэдрэгдэх
- Хоол идэх үед амархан цадах
- Хоол идсэний дараа хэхрүүлэх эсвэл цанхайх
- Цээж хорсох
- Дотор муухай оргих
- Бөөлжих, хүнд үед цустай бөөлжих
- Өтгөний өнгө өөрчлөгдөх (хар бараан өнгөтэй ажиглагдах)
- Жин хасагдах шинж тэмдэнг ажиглагдвал эмчид хандан, шинжилгээ, оношилгоо заавал хийлгээрэй.
Цаг тухайд нь оношилж эмчлээгүйгээс үүсэх хүндрэл:
Ходоодны цус алдалт
Ходоод цоорох
Ходоодны гарах хэсгийн нарийсал
Ходоодны хорт хавдар үүсэх эрсдэлтэй.
Ямар хоолны дэглэм баримталбал зохистой вэ?
Тогтмол цагт хооллон, өглөөний цайг ууж хэвших, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлж, чанасан, жигнэсэн хоолыг түлхүү сонгох нь зөв юм. Дараах хоол, хүнсний бүтээгдэхүүн нь ходоодны хүчлийг ихэсгэдэг тул зайлсхийх шаардлагатай:
- Шарсан болон хуурсан
- Амтлагч ихтэй хоол
- Согтууруулах ундаа
- Кофе
- Хийжүүлсэн ундаа
- Чихэрлэг бүтээгдэхүүн
- Сүү сүүн бүтээгдэхүүн орно.
Шинэ мэдээ
-
Трампыг буруутгав
2025-11-14
-
Барьцаалагдсан хүмүүсийг Хамас бүлэглэлээс Израиль руу шилжүүлэхэд хүндрэл учирчээ
2025-11-14
-
Гал зогсоох хэлэлцээр нурсан мэт харагдаж байна гэжээ.
2025-11-14
-
Иргэдийн хувийн мэдээллийг буруугаар ашигласан тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгана
2025-11-14
-
“Оюу толгой” төслөөс Монгол улс 50%-ийн ашиг хүртэх ёстой ч 25% байна.
2025-11-14
-
Эрүүл мэндийн салбарынхан цалинг 75% нэмбэл ажил хаялт хийхгүй
2025-11-14
-
Цас орж цасан шуурга шуурна.
2025-11-14
-
“Чингис хаан цом”-ын төлөө барилдаан болно.
2025-11-14
-
Трампын нүдээ аньсан зураг шуугиан тарив
2025-11-13
-
Филиппиний хойд хэсэгт цэргийн сургуулилт хийсэн байна
2025-11-13
-
Энэтхэг гаралтай цагаач хүүгийн ялалт
2025-11-13
-
Эрх баригч намынхны но-той, ноцтой үйлдлүүд
2025-11-13
-
Нүүрсний 40 сэтгүүлчийн нэрсийг зарлахыг шаардсан ч хариу өгсөнгүй.
2025-11-13
-
Бага тэтгэврийг нэмэх хуулийн төсөл санаачилна
2025-11-13
-
Төрийн байгууллага нууцын зэрэглэл тогтоох эрхгүй болно.
2025-11-13
-
Зөвшөөрөл нэртэй зөвшөөрөл бус дүрэм журмыг цуцална
2025-11-13
-
Трамп Европын Холбооны орнуудыг бууутгажээ
2025-11-12
-
Долоо хоногт хоёр удаа Филиппинд хар салхи дэгджээ
2025-11-12
-
Аргентины сонгуулийн дүн
2025-11-12
-
Оюу толгойн зээлийн хүүг хэдэн хувиар яаж бууруулах нь тодорхойгүй байна.
2025-11-12
-
Монгол тээвэрчдийн орон зай шахагдан ажлын байргүй болж байна.
2025-11-12
-
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ?
2025-11-12
-
Эмч нарын цалинг 2026 онд 3 сая, 2027 онд 3.5 сая төгрөг болгоно
2025-11-12
-
Волейболын Үндэсний дээд лигийн тоглолт үргэлжилж байна.
2025-11-12
-
АНУ, Хятад санал зөрөлдөөнөө хэрхэн шийдвэрлэв
2025-11-11
-
Хэт холын зайн үйлчилгээний онгоц
2025-11-11
-
Ромын Пап лам Белгид саатав
2025-11-11
-
Ахмадууд доод тэтгэврийг 1,5 саяд хүргэхийг шаарджээ
2025-11-11
-
100 гаруй байгууллагын 15000 эмч, ажилтнууд ажил хаяна гэдгээ мэдэгдлээ.
2025-11-11
-
Ядуурлыг хоёр дахин бууруулна
2025-11-11




