“Ногоон технологи-2024” үзэсгэлэн болно.

access_time 2024-09-13 09:07

“Ногоон технологи-2024” үзэсгэлэн энэ сарын 18, 19-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.  Өдөрлөгийн үеэр эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, дулаалга, агаар цэвэршүүлэгч, авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах техник, технологи, эко ариун цэврийн байгууламжийг танилцуулна. Мөн хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж зэрэг шинэ дэвшилтэд техник технологуудыг танилцуулан, хөнгөлөлттэй нөхцлөөр борлуулна. Нийт 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үзэсгэлэнд оролцоно.

Шинэ мэдээ