Морьт харваа, морьт барилдааны төрөлд хоёр медаль хүртлээ.

access_time 2024-09-11 08:05

Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам болж байна. Наадамд 85 орны 2500 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Манай улсаас 66 тамирчин спортын 16 (тулам булаалдах, зоос шүүрэх, морьт барилдаан, уламжлалт сурын харваа, ашыртмалы аба гюреши бөх, морьт сурын харваа, кураш бөх, казак кураш бөх, алыш бөх, модон барилдаан, шагайн харваа, оюун ухааны спорт, есөн хоргол наадгай, ширээний тоглоом наадгай, уламжлалт тоглоом, кореш бөх) төрөлд өрсөлдөх юм.Морьт харвааны төрөлд өрсөлдсөн Н. Алтанхуяг мөнгө, морьт барилдааны төрөлд М.Наурызбек хүрэл медаль хүртлээ.

Шинэ мэдээ