Дуу цахилгаантай аадар бороо орно

access_time 2024-08-26 08:02

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Иймд:

  • Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, дулаан хувцаслах,
  • Гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
  • Мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байх
  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрд хүлээн авах
  • Аялж, зугаалж, амралтаар явахдаа баталгаат зам гарцаар зорчих зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Шинэ мэдээ