Сураггүй болсон иргэдийг олжээ

access_time 2024-08-02 08:01


Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Шивтэртийн доод хашаа” гэдэг газар жимс түүж явсан есөн хүнээс тав нь сураггүй алга болсон. Эрлийн үр дүнд сураггүй алга болсон хүмүүсийг эсэн мэнд олсон байна. Тус аймгийн болон Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид эрлийн ажиллагаанд оролцжээ.

Шинэ мэдээ