Хүүхдийн барилдаанд барилдах бөхчүүдийг Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ.

access_time 2024-07-08 18:05

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглоно. Барилдах бөхчүүдийг 2024 оны долоодугаар сарын 7-9-ний өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэж байна. Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
Хүүхдийн барилдаанд барилдах 16 хүртэлх насны бөхчүүдийг долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд 10:00-18:00 цаг хүртэл Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ.
Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /гадаад паспорт байж болно/, 2 хувь цээж зурагтай өөрийн биеэр очиж бүртгүүлнэ гэж МҮБХ-ноос мэдээлжээ.

Шинэ мэдээ