Төв цэнгэлдэх хүрээлэнг 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх болгоно

access_time 2024-06-18 11:11


Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж,арена хэлбэрийн 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажлын судалгааг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөөр “Populous Holdings” компанийн төлөөлөгчид Улаанбаатар хотод ажилласан. Мөн төв цэнгэлдэхийн хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх болон камержуулалтын систем нэвтрүүлж есөн шинэ ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулах аж.

Шинэ мэдээ