Үерт өртөх айл өрхүүдэд 15 байршилд 600 гаруй нэгж талбарт газар олгоно

access_time 2024-05-27 09:36

.
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны 614 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна. Үүнээс 116 айл өрх нь газар эзэмших зөвшөөрөлгүй байгаа юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх хэлтсээс үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхийн объектыг эхлээд үнэлнэ. Дараа нь төвийн долоон дүүргийн 15 байршилд 600 гаруй нэгж талбарт газар олгохоор төлөвлөжээ. Чөлөөлсөн талбайд Геодези усны барилга байгууламжийн газраас үерийн барилга байгууламжийг барих ажлыг хийнэ.

Шинэ мэдээ