Эверестэд авирахаар явсан хоёр уулчныг хайх ажиллагаа үргэлжилж байна.

access_time 2024-05-16 08:06

Эверестэд авирахаар явсан Монголын гурван уулчны хоёрынх нь холбоо тасарсан. Монголын Уулчдын Үндэсний холбооноос эрлийн ажиллагааг эхлүүлсэн ч олоогүй байна. Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар энэ сарын 12-ны оройноос  хойш сураггүй болсон. Хоёр уулчныг 8600-8800 метрийн өндөрт байна гэж таамаглаж байгаа аж.  Аяллыг зохион байгуулагч “8K Expeditions” компаниас туршлагатай хөтөч болох Аржун Карки, Лангка Рам Таманг нарыг эрлийн багт томилоод байна.

Шинэ мэдээ