Төмөр замын гармаас Улиастайн гүүр хүртэлх авто замыг засна.

access_time 2024-04-29 09:33

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын засварын ажлын хүрээнд  төмөр замын гармаас Улиастайн гүүр хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хаана. Засварын  ажлын хүрээнд суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальт бетон хучилтын ажил хийгдэнэ. Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.  

Шинэ мэдээ