Хүүхэд алга болжээ

access_time 2018-02-21 11:06

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багт тус сумын харъяат иргэн М /10 настай, эрэгтэй/ энэ сарын 20-ны өдрийн 12:00 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 22:37 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу орон нутгийн 78 хүн, 6 автомашинтай сумын төвд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй байна. Иймээс өнөөдөр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.

Шинэ мэдээ