Хоёр өнцөг: Усан парк баригдана, баригдахгүй

access_time 2022-09-01 08:24

Дунд гол усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн барих ажил 2016 онд эхэлж 2020 онд ашиглалтанд орно гэсэн ч баригдаагүй. Нийслэлээс ногоон байгууламж болгох захирамж гарган өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон. Гэтэл орон сууцны хороолол баригдаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдан иргэд эсэргүүцэн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд жагсаал зохион байгуулсан юм. Үүний хариуд “Эм энд Жи” констракшны зүгээс ковидоос шалтгаалж 2028 онд дуусахаар хойшилсон. Усан парк нь зочид буудал, спорт, кино театр, үзвэр үйлчилгээ, дэлгүүр болон орон орны хоолны газар зэрэг бүх насныханд зориулсан цогц амралтын хүрээлэн байгуулахаар ажил эхэлсэн. Орон сууцны хороолол, ногоон байгууламж, соёл амралтын хүрээлэнтэй байна гэв. Харин нийслэлээс ногоон байгууламж баригдах ёстой. Асуудал шүүхийн шатанд явж байна гэв.

Шинэ мэдээ