Зорчигч ихтэй чиглэлүүдэд автобусны тоог нэмлээ

access_time 2022-08-31 08:36

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 12 чиглэлд 15 автобус, амралтын өдрүүдээр таван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд нэмэлтээр явуулж байна. Мөн зорчигчийн урсгал нэмэгдсэн дараах зургаан чиглэлд есөн автобусыг 9 дүгээр сарын 1-ээс эхлэн нэмж явуулна.
Ч:16А “Баруун салаа – Шинэ зам – 5 шар”
Ч:72 “Богдхан амралт – Ар зайсангийн гудамж – Сүхбаатарын талбай”
ХО:9 “Био-Сонсголон – 5 шар”
ХО:11 “Хонхор – Ургах наран хороолол – Офицеруудын ордон”
ХО:12 “Мал бордох – 5 шар”
ХО:13 “Баруун түрүү /эцэс/ – 5 шар” гэсэн чиглэлүүд багтаж байгаа юм

 

 

Шинэ мэдээ