Машинтайгаа шатаж нас баржээ

access_time 2018-02-21 11:00

Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн “Баруун-Ар булаг” хэмээх газар /сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ Цагаан-Овоо сумын 4 дүгээр багийн харъяат иргэн Ө /39 настай, эрэгтэй/ энэ сарын 17-нд гараад сураггүй болжээ. Тэрээр Баян-Уул сумаас Цагаан-Овоо сум руу “Верна” загварын суудлын автомашинтай явсан аж. Энэ талаар аймгийн Онцгой байдлын хэлтэст мэдэгдэж, дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 8 алба хаагч ажилласан байна. Тэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Баян-Уул сумын Бэрх багийн “Баруун-Ар булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ автомашинтайгаа шатаж нас барсан байсныг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Шинэ мэдээ