Агааржуулагч дэлбэрчээ

access_time 2018-02-21 10:54

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах тоотод агааржуулагч дэлбэрчээ. Энэ тухай дуудлагыг энэ сарын 20-нд тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба  хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан очиж, иргэн С /75 настай, эмэгтэй/ хаалганд толгойгоо цохиулж, гэмтсэн байсныг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.

Шинэ мэдээ