Сар шинийн баярын үеэр Улсын хэмжээнд яаралтай түргэн тусламжаар 12878, амбулториор 9783 дуудлага, үүнээс хүүхдийн 2467, насанд хүрэгсдийн 2528, осол гэмтлийн 883, архины хордлого 487, төрөх 630, бусад 3355 дуудлага авч үйлчиллээ.
Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагууд баярын өдрүүдэд бэлэн байдлыг хангаж ажиллалаа
access_time 2018-02-20 14:22
Эрүүл мэндийн яам болон харьяа 16 байгууллага,Нийслэлийн эрүүл мэндийн газар энэ сарын 15-19-ний өдрийг хүртэл эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүллээ.Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн батласан удирдамжийн дагуу ЭМЯ-наас томилогдсон ажлын хэсгийхэн цагаан сарын баярын үеэр эмнэлгийн тусламжийн бэлэн байдалд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих зорилгоор иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг ачаалал ихтэй байдаг ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ГССҮТ, нийслэлийн дүүргийн хүүхдийн эмнэлэг, тасаг, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний бэлэн байдалтай танилцаж, эмнэлгүүдэд ажилласан юм. Мөн Эрүүл мэндийн яамнаас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллага бүрт удирдлагын баг хяналт тавьж, эмч, мэргэжилтнүүд жижүүрлэн ажиллаж, алсын дуудлагын бэлэн байдлыг хангаж, тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.Улсын хэмжээнд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, түргэн тусламжийн төв 24 цагаар үйл ажиллагаа явуулж, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн Мэс засал, Дотор, Хүүхэд, Шүдний кабинет, мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд эрүү нүүрний төв баярын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл ажилласан байна.
Шинэ мэдээ
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31
-
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэв
2023-05-31
-
Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ
2023-05-31
-
Жонни Депп Каннын кино наадмын үеэр шуугиан тарьжээ.
2023-05-30
-
1-р сарын 6-ны үймээн дэгдээгчид мянга мянган хандив цуглуулж байна.
2023-05-30
-
Хүүхэд төөрөхөөс сэргийлж QR кодтой бугуйвчийг тараана
2023-05-30
-
Спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж баярын парад болно
2023-05-30
-
Хүүхдийн баяраар таван байршилд зам хаана.
2023-05-30
-
Түлэнхийн төв нийт есөн тасагтайгаар ашиглалтад орлоо
2023-05-30
-
Улстөрч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэн ч байсан шүүхэд нөлөөлөх эрхгүй.
2023-05-30
-
Дэлхийн ур чадвар”-ын 47 дугаар тэмцээнд оролцогсодыг шалгаруулна.
2023-05-30
-
Далайчдыг алуурчин халимуудаас өөрсдийгөө хамгаалахыг зөвлөжээ
2023-05-29
-
Алтаар бүрсэн стейк идсэн төрийн албан хаагчийн видеог нийтлээд шийтгүүлжээ
2023-05-29
-
Вирусээр үүсгэгддэг салхин цэцэг болон гар, хөл, амны өвчин нэмэгдэж байна.
2023-05-29
-
Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 345 кг-ийг шахаж мөнгөн медаль хүртлээ
2023-05-29
-
Өнөөдөр хүүхдүүдийг улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинд хамруулна.
2023-05-29
-
Сураггүй болсон 13 настай хүү замын унаанд дайгдан гэртээ иржээ.
2023-05-29
-
Гал түймэр гарах эрсдэлтэй 2182 зөрчлийг илрүүлжээ
2023-05-29
-
Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн гарна
2023-05-29
-
Капитол руу халдлага үйлдсэн хэргээр Стюарт Родс ял сонслоо
2023-05-26
-
Азийн орнуудын брэнд хувцас өмссөн Фан Бинбинг олны нүдэнд өртжээ
2023-05-26
-
Таван сангийн мэдээллийг ил болгожээ
2023-05-26
-
Баянхошуу цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 65 хувьтай байна
2023-05-26
-
УНТЭ-т элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсээр байна.
2023-05-26
-
Ихэнхи нутгаар сэрүүвтэр байна
2023-05-26