“Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” уралдаан зарлалаа

access_time 2017-11-27 21:22

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” сэдэвт уралдааныг зарлаж байна. Тус уралдааны гол зорилго нийслэлийн залуучуудын нийгмийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, хотын соёл, хөгжил, тохижилтод залуучуудыг оролцуулах, залуучууд манлайлсан хот болоход хувь нэмрээ оруулах, хэрэгжүүлж болохуйц шинэ санаа, санаачилгыг дэмжих, бүтээлч хандлагад уриалахад оршиж байгаа юм.

“Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд”, “Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ санаа, шилдэг технологи” зэрэг сэдвийн хүрээнд оролцох боломжтой.

Оролцогчид тавигдах шаардлага,

  • Инновацийн шийдэлтэй шинэлэг санаа дэвшүүлсэн байх
  • Судалгаа шинжилгээний арга зүйн ашиглалт, боловсруулалт сайтай байх
  • Гаргасан дүгнэлт бодитой байх
  • Асуудлыг бодитоор шийдвэрлэх боломжтой байх
  • Оновчтой, товч бөгөөд тодорхой илэрхийлсэн байдал
  • Зарлагдсан сэдвийн агуулгад нийцсэн байх ёстой. Холбогдох мэдээллийг 90067002 утсаар авах боломжтой юм.

Шинэ мэдээ