Орон сууцны өрхийн хэрэглээний 50%-тай тэнцэх хэмжээний гүний усыг ашиглана

access_time 2022-08-26 08:26

Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд баригдах Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол боллоо. Бүтээн байгуулалт 2025 оны нэгдүгээр улиралд дуусч хоёрдугаар улиралд нь ашиглалтанд орно. Үйлдвэр өдөрт 50 мянган куб метр усыг дахин боловсруулах хүчин чадалтай. Дахин боловсруулсан усаар дулааны цахилгаан станцуудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангана. Үр дүнд нь жилдээ 18 сая гаруй метр куб буюу Улаанбаатар хотын орон сууцанд амьдарч буй нийт айл өрхийн жилийн /2021 оны байдлаар/ хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэнгэг усыг хэмнэнэ.

 

Шинэ мэдээ