Наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

access_time 2022-08-26 08:23

Нийслэлийн тээврийн хэрэгслийн тоо өнгөрсөн жил 418.800 байсан бол энэ жилийн байдлаар 443.000 давах судалгаа гарсан. Иймд замд зорчих хурд 8 км-ээс доош орж, тэг зогсож болзошгүй учир хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан тэгш сондгойгоор зорчуулахаар болсон. Наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох бол наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Шинэ мэдээ