“ГЭРЭЛ ТУСГАЯ” ВИДЕО УРАЛДААН ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА
“Транспаренси Интернэшл” байгууллагаас 2017 оны нэгдүгээр сард дэлхий даяар зарласан “Авлигын төсөөллийн индекс”-ээр Монгол Улс дэлхийн 176 орноос 87 дугаар байрт эрэмбэлэгдсэн билээ. Энэ нь өмнөх оныхоос 15 байраар УХАРСАН үзүүлэлт болсон юм.
Харин энэ жилийн АВЛИГЫН индексийг “Транспаренси Интернэшл” энэ сарын 22-нд зарлах гэж байна. Авлигатай тэмцэх газрын 2017 оны ажлын тайлангаас үзвэл тус газрын мөрдөн шалгах ажиллагааны ачаалал 4-8 дахин нэмэгджээ. Тодруулбал, 2017 онд АТГ-ын хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийг 2016 онтой харьцуулбал, 339 нэгжээр буюу 25.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн өгч буй мэдээллээр цаашид авлига, хээл хахуультай холбогдох хэргийг бууруулах үүднээс оюутан, сурагч залуучуудыг соён гэгээрүүлэх ажлуудыг шат дараатай зохион байгуулах нь илүү үр дүн, ирээдүйтэй талаар ярьж байгаа юм. Тиймээс ч өнөөгийн нийгэм дэх хүнд суртал, авлига, шударга бус байдал, ялгаварлан гадуурхал, тэгш бус хуваарилалт, ашиг сонирхолын зөрчлийн эсрэг хүүхэд залуусын дууг хоолойг илэрхийлэх зорилготой “Ил тод байдал залуусын нүдээр” төсөл хэрэгжиж байна.
Энэхүү төслийг АНУ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилттэй “LEAD MONGOLIA 2017” хөтөлбөрийн “Авлигатай тэмцэх, Ил тод байдлыг сайжруулах” багаас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон оюутнуудын дунд “Гэрэл тусгая” нэртэй гурав хүртэл минутын богино хэмжээний видео уралдааныг 2017 оны 12-р сарын 23-наас 2018 оны хоёрдугаар сарын 18-н хүртэл амжилттай зохион байгуулж дуусаад байна.
Орон даяар явагдсан энэхүү уралдаанд нийт 170 гаруй баг бүртгүүлж 36 бүтээл ирүүлж энэ сарын 20-ны өдөр Азийн кино театрын сүлжээ 4DX Prime Cineplex кино театрт шилдгүүдийг шалгарууллаа.
“Гэрэл тусгая” видео бүтээлүүд нь “Бид нийгэмдээ гэрэл тусгая. Гэрэл нь бид өөрсдөө байя. Шударга, ил тод, сайн сайхан нийгмийг цогцлоохын тулд бид өөрсдөө хэрхэн, яаж оролцох, шударга ёс, ил тод байдлыг ӨӨРТӨӨ, ГЭР БҮЛДЭЭ, СУРГУУЛИЙН ОРЧИНДОО, НИЙГЭМДЭЭ хэрхэн хэвшүүлэх бидний өдөр тутмын амьдралд тохиолддог бэрхшээл, болж бүтэхгүй, нуугдмал зүйлийг шүүмжлэх бус ИЛ ТОД болгон асуудал хөндсөн, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар гарц хайсан зохиомжтой” байх талаар уралдааны удирдамжинд тусгасан.
Өнөөдөр хамгийн их оноог авсан оролцогчдыг тодруулж, шагналыг гардуулах бөгөөд мөн шилдэг бүтээлүүдийг танилцууллаа. Шилдгээр шалгарсан бүтээлүүдийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын “Нийгмийн тухай мэдлэг” хичээлийн “Ил тод байдал ба авлига” сэдвийн хүрээнд төслийн багийн бэлтгэсэн сургалтын материалд хавсарган Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын бүх сургуульд хүргүүлэх юм. Мөн энэ сарын 22-нд зарлах “Транспаренси Интернэшл” байгууллагын Монгол дахь мэдээллийн үеэр шилдэг оролцогчдыг алдаршуулах болно.
Холбоотой мэдээ
Шинэ мэдээ
-
Трамп насанд хүрэгчдийн киноны одод мөнгө төлсөн гэх хэргээ үгүйсгэсэн байна
2023-03-24
-
Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглоно
2023-03-24
-
Нийт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөнө
2023-03-24
-
Газар зохион байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх 108 арга хэмжээг төлөвлөжээ
2023-03-24
-
Гуравдагч орнуудад зорчих иргэд Шенгений бүсийн улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх боломжгүй
2023-03-24
-
99 орны иргэдэд цахим виз олгоно
2023-03-24
-
Бусдыг айлган сүрдүүлж, эд хөрөнгийг нь авах гэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
2023-03-24
-
Зогсоол дээр байсан хөлөг онгоц 45 градусын өнцгөөр хазайж зорчигчид бэртжээ
2023-03-23
-
Трампыг хэзээ баривчлах вэ?
2023-03-23
-
Евро-5 стандартын шатахуунд шилжихийн үр дүнг тооцоолсон судалгаа хийжээ
2023-03-23
-
Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг.
2023-03-23
-
Хувийн хэвшлийг үйл ажиллагаа явуулахад саад учруулсан, төрийнхөнд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ
2023-03-23
-
“Тусгай замын их багтаамжийн автобус (BRT) төслийг 2024 он гэхэд хэрэгжүүлнэ
2023-03-23
-
Гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 50 гаруй хувиар өсжээ
2023-03-23
-
Хоёр хөршийн удирдагчид юу амлав
2023-03-22
-
Трамп гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна.
2023-03-22
-
Монголын аврах багийнхан Туркэд 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна
2023-03-22
-
Сөүл хотод суугаа иргэд киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт авна
2023-03-22
-
Алтанбулаг боомтыг өргөтгөх ажлын хүрээнд 1.7 км урттай дөрвөн эгнээ зам тавигдана
2023-03-22
-
Зөвшөөрөлгүй угсралтын ажлыг эхлүүлсэн барилгыг буулгана
2023-03-22
-
Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орно
2023-03-22
-
Тэтгэврийн шинэчлэл, Макроны Засгийн газрыг ганхуулав
2023-03-21
-
Маск, Трампын зөрчилдөөн
2023-03-21
-
50 автобусыг есөн дүүрэгт хуваарилжээ
2023-03-21
-
Шинэ төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ олгоно.
2023-03-21
-
Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрн
2023-03-21
-
Төрийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орлоо.
2023-03-21
-
“ZEV music festival 2023” фестиваль болно.
2023-03-21
-
Путин холбоотнууд хайж, нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна
2023-03-20
-
Укрианчууд Оросын армид учруулсан хохирлоо зарлажээ
2023-03-20