НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэхгүй

access_time 2022-08-25 08:22

НӨАТ-ын баримтыг түр зогсоосон байсан ч дахин явуулахаар болсон. Системд бүртгүүлсэн бүх баримтыг НӨАТ-ын сугалаанд оруулж бүсчилэн ил тод нээлттэй зохион байгуулна. Иргэн тухайн сард хэдэн баримт сугалаанд бүртгүүлж оролцсноо утсан дээрээ харж, сугалаанд хожих магадлал хэдэн хувь байгааг хянан хожвол мөнгөө шууд авдаг болно. НӨАТ-ын сугалаа эдийн засгийн чухал хөшүүрэг болох нь харагдсан. Өнгөрсөн зургадугаар сард НӨАТ-ын баримтын сугалааг түр зогсооход бүртгүүлэх явц 50 хувиар буурсан. буцаан олголтын хувийг нэмэхгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолжээ.

Шинэ мэдээ