Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгуулав

access_time 2022-08-25 08:19

Увс аймгийн Онцгой байдлын газраас албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, шинээр томилогдсон алба хаагчдыг сургаж, дадлагажуулах зорилгоор “Гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг Хяргас нуурт зохион байгууллаа.Дадлага сургуульд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн нийт 24 алба хаагч хамрагдсан юм.Алба хаагчид усанд шумбах, гүний усанд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, усанд осолдсон иргэнд анхны тусламж үзүүлэх талаарх мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ

 

Шинэ мэдээ