Оросын арми Украины хойд хил дээр байгаа гэдгээ харууллаа

access_time 2022-08-24 08:13

Оросын армийн Жанжин штабын тайланд Слобожанщина фронтод тактикийн байрлалаа сайжруулах зорилгоор байлдааны ажиллагаа явуулж байгаа бөгөөд цэргийн албан хаагчид, техник хэрэгслийн алдагдлыг нөхөх арга хэмжээ авч байна.Донецк мужийн бүх нутаг дэвсгэрт хяналт тогтоох, Херсон, Харьков, Запорожье, Николаев мужуудын эзлэн авсан нутаг дэвсгэрт хяналтаа хэвээр үлдээх, цэргийн анги нэгтгэлүүдийн байлдааны чадварыг сэргээхэд анхаарах хэрэгтэй гэж бичсэн. Мөн Харьковын фронтод нисэгчгүй нисэх онгоц ашиглан агаарын тагнуулын ажиллагааг явуулж, нисэх онгоцоор Старый Салтив, Верхний Салтив, Питомник, Моспанове, Хусаривка орчмын бүс нутгуудад цохилт өгснийг онцолсон байна. Мөн Донецкийн фронтод довтолгоогоо үргэлжлүүлж байгаа бөгөөд гол хүчээ Бахмут, Авдиевка фронтод чиглүүлж байна гэжээ.Харин Украины арми алсын тусгалын пуужин ашиглаж Оросын гол хүч бүхий байршлуудад цохилт өгөх, цэрэг техникийн хүчийг сулруулахад анхаарч байна.

Эх сурвалж: Украинская правда

Шинэ мэдээ