УИХ дахь АН бүлгийн даргаараа О.Цогтгэрэлийг сонгожээ

access_time 2022-08-24 08:08

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, шинэ даргаараа О.Цогтгэрэлийг сонгожээ. Хоорондоо учраа олж чадахгүй удсан маргаан нэг талд гарсан гэж байгаа ч С.Эрдэнийн талынхантай эвлэрсэн эсэх нь тодорхойгүй байна. 2000 оны 12-р сарын 06-нд Монголын Ардчилсан Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Сэргэн Мандлын Нам, Монголын Шашинтны Ардчилсан Нам нэгдэж одоогийн “Ардчилсан нам” болсон. Тус нам 1992-1996 онд “Ардчилсан холбоо эвсэл” байгуулан ажиллаж, 1996-2000, 2012-2016 онд УИХ-д олуулаа болон засгийн эрх барьж байсан ч өдгөө сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа юм. Эв зүйгээ олохгүй удсан намыг О.Цогтгэрэл хэрхэн удирдахыг харах л үлдлээ.

Шинэ мэдээ