Хөрсөнд задарч шингэдэг эко хувин ашиглан мод тарина

access_time 2022-08-23 10:40

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар болон Тайваний “Ци Шинь” сан хамтран Үндэсний соёл амралтын хүрээлэнд мод усалгааны 280 ширхэг эко хувин хандивлалаа.“Ци Шинь” сангийн хөгжүүлсэн уг хувинг дахин боловсруулсан цаасны целлюлоз ашиглан үйлдвэрлэдэг тул байгаль орчинд ээлтэй, 3-4 жилийн дараа задарч, хөрсөнд шингэдэг гэдгээрээ онцлог аж. Түүнчлэн модны суулгацыг 14 хоногоос нэг сар хүртэл чийгээр бүрэн хангаж, зөөвөрлөн авчирсан болон борооны усыг нөөцлөх боломжтой нь хуурай хөрстэй бүс нутгийн модны ургалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх чухал давуу тал болох юм. Тайваньд эко хувин ашиглалгүй суулгасан моддын 10 хувь нь л ургаж байсан бол уг хувинг ашигласнаар 70-95 хувь нь амжилттай ургажээ. Иймд уг эко хувинг Монгол Улсад ашиглах нь нэн тохиромжтой гэж үзэж байгаа юм.

Шинэ мэдээ