Тарваган тахлын голомтын бүсийн доторх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

access_time 2022-08-23 10:36

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Аймгийн Онцгой комисс хуралдаж Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэм тогтоолоо. Захирамжинд:

Голомтод бүсийн доторх болон гарах иргэдийн зорчих хөдөлгөөнийг 2022 оны наймдугаар сарын 22-ны 18 цагаас 23-ны 18 цаг хүртэл хязгаарлалаа.

Хязгаарлалтын хугацаанд төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд цахимаар ажиллах, хангагч байгууллагуудаас бусад бүх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн МХГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын газарт үүрэг болгов.

Түүнчлэн сэжигтэй тохиолдлын тархвар зүйн зураглал гаргаж, нэгдүгээр хавьтлыг илрүүлж голомтын хүрээг тогтоохыг ЭМГ-т даалгаад байна.

Шинэ мэдээ