Иргэд “И-Mонголиа” системээр дамжуулан и-мэйл хаягтай болно

access_time 2022-08-18 07:58

Монгол Улсын үндэсний цахим шуудангийн системийг нэвтэрлээ. Тодруулбал, 16 наснаас дээш иргэд “И-Mонголиа” системээр дамжуулан и-мэйл хаягтай болж байна. Ухаалаг гар утас хэрэглэж байгаа 3.8 сая хэрэглэгч Монгол Улсад байгаагаас 1.5 сая нь “И-Mонголиа” системийг ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар гадаад паспортын хугацаа нь дууссан 61 мянган хүн байна. Энэ хүмүүст паспортын хугацаа дууссан гэх сануулгыг и-мэйлээр өгч байгаа юм. Иргэд төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргахдаа заавал биечлэн эсхүл утсаар өгдөг байсан бол энэхүү системээр дамжуулан төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах, хариуг хүлээн авах боломжтой болох юм.

Шинэ мэдээ