Багш, эцэг эхчүүдийн нэгдсэн аппликейшнаар хүүхдийнхээ мэдээллийг авна

access_time 2022-08-17 10:37

Энэ онд нийслэлийн хэмжээнд технологийн дэвшлийг авчрах 11 төслийг дуусгахаар төлөвлөсөн. Гэрлийн автоматжуулалтын шон, сургуулийн болон ӨЭМТ-ийн киоскнууд, 92 мянган сурагчдын карт, ухаалаг худгийн систем гэхчлэн төслүүдийг эхнээс нь хэрэгжүүлж эхэлсэн. “Эрүүл мэндийн нэгдсэн систем”-ийг долоон өрхийн эмнэлэгт хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Багш, эцэг эхчүүдийн нэгдсэн аппликейшнийг нэвтрүүлснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ үзсэн хичээл, гэрийн даалгаврыг мэдэж болохын дээр хүүхэд нь ямар автобусаар хаана зорчиж буй талаарх мэдээллийг авах боломж бүрдэнэ.

Шинэ мэдээ