Гарааш буулгасан 70 байршилд тохижилт хийнэ.

access_time 2022-08-16 10:22

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэн, тохижуулах, онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрэх боломжийг хангах зорилгоор нийт 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгахаар төлөвлөжээ. Наймдугаар сарын 15-ны байдлаар 144 байршил дахь 3621 гараашийг буулган, газар чөлөөлөөд байна.
Чөлөөлсөн талбайг хэмжээнээс нь хамааран ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ариун цэврийн байгууламж, явган хүний зам, сүүдрэвч зэргээр тохижуулж байгаа. Энэ онд гарааш буулгасан 70 байршилд нийслэлийн хөрөнгө оруулалтаар тохижилт хийж буй юм.

Шинэ мэдээ