Хятад Тайвань мөргөлдвөл АНУ 900 байлдааны онгоцоо алдаж магадгүй

access_time 2022-08-15 10:49

Хятад Тайвань мөргөлдвөл Америкийн 900 сөнөөгч болон довтолгооны онгоц дөрвөн долоо хоногийн дотор алга болно. Энэ нь АНУ-ын Агаарын болон Тэнгисийн цэргийн хүчний байлдааны нисэх онгоцны талтай тэнцэнэ гэж Лондоны Таймс сонинд бичжээ. Нөгөө талд Тайваний асуудлаарх санал зөрөлдөөн нь АНУ, Хятадын хоорондын хурцадмал байдлыг улам хурцатгана. Ингэснээр Хятад улс эцэст нь арал руу довтолж магадгүй гэж үзэж байгаагаа цэргийн шинжээчид мэдээлж эхэлсэн. Харин судалгааны төвүүд АНУ, Тайвань Хятадын санал зөрөлдөөнийг дарж чадах ч хоёр тал их хэмжээний хохирол амсах болно гэсэн дүн шинжилгээ хийснээ танилцуулсан байна.
Хятад улс Тайванийг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрөхгүй байхыг олон арван жилийн турш засгийн газруудад шахаж, 2050 он гэхэд тусгаар тогтносон арлыг эх газартай “нэгдүүлнэ” гэж амлаад байсан юм. Пелосигийн айлчлалын дараа Хятад улс Тайванийн эргэн тойронд цэргийн сургуулилт хийж, цаашид “сургалт, дайны бэлтгэл”-ийг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Business Insider

Шинэ мэдээ