ШӨХТГ-аас есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгожээ

access_time 2022-08-15 10:48

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Аригбанк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-ийг хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.

Тус банкуудад зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэлийг тухайн зээлдэгчид зарцуулж байгаа эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл зэрэгт гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нь илэрсэн байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзжээ.

Шинэ мэдээ