Замын усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашигладаг

access_time 2022-08-10 10:03

Авто замын хашлага, нуух хэсгийг бүрэн цэвэрлэх, тоосжилтыг бүрэн соруулахад хоёр машиныг ашигладаг. Энэ хоёр машины өдрийн норм 70-80 мянган ам метр талбайг цэвэрлэдэг. Шүүрт машинд APU, MCS компаниудын хэрэглээнээс гарсан саарал усыг голчлон ашигладаг. Усалгаа, чийгшүүлэлтэд мөн саарал ус ашигладаг. Нэг машин 3-4 тонны багтаамжтай байдаг. Зам талбайн үйлчлэгч нар 05:00 цагаас цэвэрлэгээ үйлчилгээгээ эхэлдэг.Шүүрт машинууд хотын алслагдсан дүүргийн тууш замууд буюу Толгойт, Баянхошуу, Тахилт, Моносын уулзвар, Дүнжингаравын замд ажиллаж байна.

Шинэ мэдээ