Цэцэрлэгийн бүртгэлд тавигдах шаардлага

access_time 2022-08-09 10:42

Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн бүртгэл /emongolia/ цахимаар явагдах учраас УБЕГ-т сүүлийн 24 цагийн мэдээллийг татан авч боловсруулна. Тиймээс эцэг эхчүүд гэрт ойр байрлах хүүхдээ оруулах цэцэрлэгт хүүхдээ хаягийн бүртгэлтэй байгаа эсэхийг шалган өөрийн хариуцсан хэсгийн ахлагчтайгаа холбогдон бүртгэлээ баталгаажуулна. Хэрэв шилжилт хөдөлгөөн хийлгэсэн бол иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр бүртгүүлэх юм байна. Үүнд:
Шилжин ирж буй иргэний хүсэлт, иргэний үнэмлэх
16 нас хүрээгүй хүүхэдтэй иргэн бол төрсний гэрчилгээ
Оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг,/газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, худалдах худалдан авах гэрээ гэх мэт/ Өөрийн нэр дээр биш бол эзэмшигчийн зөвшөөрөл бичиг баримт
Мөнгө тушаасан баримт
Хот дотор шилжилт хийлгэх /Голомт банк 1165004534 тоот дансанд 1500 төгрөг/
Улсын тэмдэгтийн хураамж СХД-ийн тогтмол нэхэмжлэлийн дугаар 313134 /1000 төгрөг/
Хөдөө орон нутгаас шилжиж ирэх /Голомт банк 1165004534 тоот дансанд 5000 төгрөг/
Улсын тэмдэгтийн хураамж СХД-ийн тогтмол нэхэмжлэлийн дугаар 313134 /1000 төгрөг/ тушаахыг зөвлөлөө.
Бичиг баримтын мэдээлэл алдаатайгаас хүндрэл учирч болзошгүйг анхаарч урьдчилан шалгахыг эцэг эхчүүдэд зөвлөжээ.

Шинэ мэдээ