Бизнес эрхлэгч, иргэд, аж ахуйн нэгж сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой

access_time 2022-08-08 10:20

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-аас бизнес эрхлэгчдэд зориулан тогтмол сургалтууд зохион байгуулдаг. Бүтээгдэхүүний сав, баглаа боодлын загвар дизайныг хэрхэн гаргах вэ, маркетинг, сурталчилгааг хэрхэн зөв хийх гэхчлэн сургалтуудыг бизнес эрхлэгчдийн дунд тогтмол зохион байгуулсаар ирсэн. Бизнес эрхлэгч, иргэд, аж ахуйн нэгж сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.Хүй долоон худагт зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам 2022”-т жуулчдад зориулан 60 гаруй бизнес эрхлэгчийн бүтээлээр үзэсгэлэн, худалдаа дэлгэлээ

Шинэ мэдээ