Хувь хүний нууцыг тараасан хэрэгт иргэн B-гийн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлээ

access_time 2022-08-08 10:17

Иргэн В нь өөрийн эхнэрт хүч хэрэглэн мессеж, захидал зэргийг фэйсбүүк байршуулснаар нийт 4500 хүн цахим сүлжээнд тараасан байна.
Шүүхээс В-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан зэрэг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлээ гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

Шинэ мэдээ