“Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах” аян эхэллээ

access_time 2017-11-27 21:19

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Монголын сурагчдын холбоо, ЦЕГ, Соёл урлагийн газартай хамтран “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах” аяныг “Нэгдүгээрт Хүүхэд” уриан дор эхлүүллээ.

Аяны хүрээнд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай конвенцийг иргэд, олон нийтэд сурталчлан  таниулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна. Энэхүү аян энэ сарын 20-оос арванхоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ. Хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээний төв нь 152 хороо, 336 суманд ажиллаж байна.

Шинэ мэдээ