Яармагийн замын нүхэн гарц 9 дүгээр сард ашиглалтанд орно

access_time 2022-08-03 10:17

Хамгийн их осол аваар гардаг газруудад нүхэн гарц байгуулж байна. Яармагийн зам ашиглалтад орсон 2015 оноос хойш авто тээврийн осол аваарын улмаас 56 хүний амь нас эрсэдсэн байна. Осол аваар гардаг гурван байршлын нэгэнд нүхэн гарц байгуулж эхэлсэн. Нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил долоодугаар сарын 1-ний өдрөөс эхэлж наймдугаар сарын 21-ний 00 цагт нээгдэн есдүгээр сард ашиглалтад орно. Яармагийн зам ачаалал ихтэй байгаа учир Нисэх болоод Хөшигийн хөндийг зоригсод Сонсголонгийн зам, Ажилчны гудамж, ТЭЦ-ийн замуудыг сонгон зорчиж, ачааллыг тэнцүүлэх боломж байгааг мэргэжилтнүүд сануулж байна.

Шинэ мэдээ