Нийтийн эзэмшлийн талбайн 1952 тонн шарилжийг устгалаа

access_time 2022-08-03 10:12

Нийслэлийн хэмжээнд нийт 10234 аж ахуй нэгж, байгууллагын 34604 ажилтан, алба хаагчид шарилж устгах ажилд оролцож, нийтийн эзэмшлийн 1,461,565 ам метр талбайгаас 1952 тонн шарилжийг түүж, цэвэрлэн, төвлөрсөн хогийн цэгүүдэд зөөвөрлөн, устгаад байна. Шарилж устгалын ажлын эхний үе шатыг зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулсан. Харин хоёрдугаар үе шатыг өчигдөр буюу наймдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Шинэ мэдээ