Пелосигийн айлчлал хийгээд Хятад, Тайвань хоёрын цэргийн сургуулилалт

access_time 2022-08-02 10:59

АНУ-ын Цагаан ордон танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийх гэж буй айлчлалтай холбоотой хурцадмал байдал үүсчээ. Үүнийг Цагаан ордон намжаахыг оролдсон бөгөөд үүнийг Хятад улс өдөөн хатгалга гэж үзэж байгаагаа хэлсэн.
Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби даваа Байдены засаг захиргаа “Нэг Хятад” бодлогыг үргэлжлүүлэн дэмжсээр байгаа. Хэдэн арван жилийн турш хэрэгжиж ирсэн “Нэг Хятад” бодлого нь Тайвань бол Хятадын нутаг дэвсгэр гэдгийг бодитоор хүлээн зөвшөөрдөг. “Бид Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй. Пелосигийн айлчлалын аюулгүй байдлыг бид хангах болно. Айлчлал асуудлыг хурцатгахгүй” гэж Кирби хэлжээ.
Пелоси өнөөдөр Тайваньд айлчлах бөгөөд Ази руу цэргийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа юм. Зүүн Ази дахь айлчлалаа Сингапураас эхэлсэн. Түүний аяллын хөтөлбөрт Малайз, Өмнөд Солонгос, Япон, Тайвань багтаад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Хятад, Тайвань хоёр цэргийн сургуулилт хийсэн нь энэхүү асуудлыг улам хурцатгаад байгаа юм.

Эх сурвалж: Yahoo News

Шинэ мэдээ