Хорин хоёрын товчоо болон Саппорогийн тойрог орчимд зүг чиг заах тэмдгийг шинэчлэн байршууллаа.

access_time 2022-08-01 09:56

Самбар, сурталчилгааны байгууламжийг дураараа байрлуулсны улмаас авто замын мэдээлэх болон зүг чиг заах тэмдгүүд нь ялгарч харагдахгүйгээс жолооч нарт хүндрэл учруулж байна. Жолоо барьж буй хүн бүр хотын замыг сайн мэдэхгүй. Гэтэл сурталчилгааны самбарууд жолоочийн анхаарлыг сарниулахын зэрэгцээ зам болоод эгнээ байраа зөв сонгоход саад учруулдаг.Тиймээс жолооч нарт зориулан зүг чиг заасан тэмдгийг шинээр байршуулж байна. Хорин хоёрын товчоо болон Саппорогийн тойрог орчимд гурван байршилд зүг чиг заах тэмдгийг шинэчлэн байршуулжээ.

Шинэ мэдээ