С.Баяр: Ж.Батзандантай эрлэгийн үүдэнд уулзья гэлтэй биш

access_time 2018-02-13 11:02

УИХ-ын гишүүн Ж.Батзандан  “Эрдэнэтийн 51 хувиар барьцаалж С.Баярын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн, С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барих хэрэгтэй, хорих хэрэгтэй, С.Баярын Засгийн газраас баталгаа гаргаж авсан тэр зээл бол мөнгө угаалтын нэг хэлбэр хэмээн удаа дараа мэдэгдэж, үг хэлэх бүртээ дурьдсан нь бусдын нэр хүндэд халдсан хэрэг хэмээн Ерөнхий сайд асан С.Баяр ил захидал бичжээ. Тэрбээр ил захидлаа УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хаяглаж, “Эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийнүүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү” хэмээн төгсгөсөн байна.

Тэрхүү ил захидалд “Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга асан С.Баяр намайг Монголд болсон, болж байгаа муу муухай явдал бүхэнд холбоотой мэтээр харуулах гэсэн зорилготой, захиалсан эзэд нь тэр бүр ил гардаггүй сурталчилгааны аян эхлээд удаж байна. Сүүлийн хэдэн жил үргэлжилж буй энэ ажлын цаад эзэд нь хашир юм болохоор сумаа тавьж, нумаа нуусан хэвээр. Харин та арай гэнэн учраас тэр үү, энэ аяны дуу хоолой нь болон, Их хурлын гишүүний индэр ашиглаж, хөмсөг зангидан, өндөр дуугаар худал хуурмаг, гүтгэлгийн шинжтэй мэдэгдэл миний тухай удаа дараа хийгээд байгаа тул ийнхүү ил гараад, илт гүтгээд буй таныг шүүхэд өгөхөөс өөр арга үлдсэнгүйг минь болгооно уу….

Хувь хүний чинь хувьд танд зөвлөх хэдэн үг байна. “Улс төр хийж” байгаа нь энэ гээд хүнээ болих ёсгүй. Хувь хүнийг тодорхойлдог гол зүйл бол хүний мөс, жудаг. Одоогоос бараг долоон жилийн өмнө, 2011 оны зун та бид хоер нүүр нүүрээ хараад нэг уулзаж билээ. Тэр уулзалт таны хүсэлт, санаачлагаар болсон бөгөөд та, бид хоер улс төрийн болон амьдралын олон сэдвээр ярилцаж удаан сууснаа би санаж байна. Та тэгэхэд “Баяр ах, танаас суралцах юм надад их бий. Та хэдийгээр өөр нам гэлээ ч би тантай багш, шавийн барилдлагатай явмаар байна. Залуу хүний хувьд битанаас асууж, та надад ах хүний есоор зөвлөж яваарай гэж хүсъе” гэж надад хэлж байсан. Хүнд зөвлөөд байхаар ухаан, мэдлэг, туршлага надад хомс учраас би танд туслаж, зөвлөсөн юм үгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Гэхдээ зөвлөгөө нэгэнт асуусан хүнд санасан бодосноо илэн далангуй хэлэхэд буруу нь юу байх билээ.  Шударга есны төлөө тэмцэнэ гэж та байнга мэдэгдэж байгаа дуулддаг. Тэр зөв. Гэхдээ шударга есны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүй гэдгийг ах хүний хувьд би танд сануулъя” гэжээ.

Шинэ мэдээ