Хээрийн түймэр гарсныг бүрэн унтраажээ

access_time 2018-02-13 10:43

Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн “Зүрхийн даваа” хэмээх газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Хилийн 0275 дугаар ангийн “Ульхан” заставаас зүүн зүгт 4 км-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 53 дугаар  ангийн 12 алба  хаагч, Хилийн цэргийн 11 алба хаагч, орон нутгийн 4 хүн, нийт  27 хүн ажиллаж, мөн өдрийн 19:40 цагт бүрэн унтрааж, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн “Ульхан” заставын даргад  хүлээлгэн өгчээ.

Шинэ мэдээ