Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэгт болно

access_time 2022-07-26 10:20

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад энэ сарын 26-наас 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд Бүгд найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо болох юм. Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадад түүхэндээ хамгийн олон буюу Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 200 орны гишүүн холбоодоос 197 орны хамгийн шилдэг 343 баг, тамирчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөнө.
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн Хэнтий аймагт зохион байгуулагдсан 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эхний байруудад шалгарсан шилдэг 10 шатарчин оролцоно.

Шинэ мэдээ