УИХ-ын гишүүд хөрөнгөө “нуув”

access_time 2018-02-13 10:08
Жил бүрийн өдийд төрийн өндөр албан тушаалтнуудыг айлгадаг ганц зүйл нь хэтэвчин дэх хэдэн цаас нь. Нааш, цааш гулгуулж, хөрөнгөө хагаслаж, Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх шаардлага үүсдэг гэхэд ч хилсдэхгүй биз. Зүй нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.

Энэ дагуу хуулийн хугацаа дуусахад дөрөв хоног үлджээ. Өөрөөр хэлбэл, товлосон хугацаа битүүний өдөр дуусах юм. Энэ онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.000 орчим албан тушаалтнаас 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 33.542  мэдүүлэг гаргагч мэдүүлгээ шинэчлэн мэдүүлжээ. Ингэснээр улсын хэмжээнд явц байдал 86 хувьтай байгаа аж.

Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 282 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 272 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 26, Засгийн газрын гишүүн 12, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга 38, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, ерөнхий консул 29,  бусад 51, нийт 156 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 57.3 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн 50-иас илүү хувь нь Хөрөнгө орлогоо өнөөдрийг хүртэл мэдүүлээгүй байна.

 

Шинэ мэдээ