Аи-92 автобензин 36 хоногийн нөөцтэй байна

access_time 2018-02-12 12:44
Энэ онд 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яам төлөвлөжээ. Энэ сарын 1-ний байдлаар 616.8 мянган баррель буюу 83.6 мянган тонн тос олборлож, төлөвлөгөө 7.6 хувьтай яваа гэнэ.  Мөн 558.2 мянган баррель буюу 75.7 мянган тонн газрын тос экспортолж, төлөвлөгөө 6.8 хувийн гүцэтгэлтэй байгаа аж. Сарын хугацаанд улсын төсөвт 19.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 8.6%-ийн гүйцэтгэлтэй байна.
Энэ сарын 5-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс  А-80 автобензин 97,  Аи-92 автобензин 36, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн нөөцтэй байна.

Шинэ мэдээ