Дүүргүүдийн авто замын нүхэн эвдрэлийг засварлаж байна.

access_time 2022-07-20 10:04

Нийслэлийн гол болон туслах 14 замын зургаагийнх нь засварын ажил бүрэн дуусжээ. Гурван ажил 90 хувийн, хоёр ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байна. Эхлээгүй гурван ажил байгаа нь LRT явах трасс таарсан, мөн тендерийн гомдол гарсан учраас саатжээ. Мөн Партизаны гудамж буюу 11 дүгээр сургуулиас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх замын ажил төсвийн тодотголоор хасагдсан аж. Түүнчлэн Их сургуулийн гудамж, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Бага тойруугийн зүүн хойд хэсгийн явган хүний замын ажлыг хийжээ. Төвийн зургаан дүүргийн болон гол, туслах замын засвар арчлалтын ажил арваннэгдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлэх бөгөөд урсгал засварыг өдөр тутам хийж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 18 гудамжны 4000 ам метр, Хан-Уул дүүрэгт 26 гудамжны 1757 ам метр, Баянзүрх дүүрэгт 32 гудамжны 1100 ам метр нүхэн эвдрэлийг засварлажээ.

Шинэ мэдээ