Коронавирусын ханиах, халуурах, хоолой өвдөх шинж тэмдэг бүхий 290 тохиолдол бүртгэгджээ

access_time 2022-07-20 10:01

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавирус болон томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоногоос 15 хувиар нэмэгдсэнийг анхаарууллаа. Вирусийн хувилбарын шинжилгээ хийхэд омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдсэн. Ханиах, халуурах, хоолой өвдөх гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч байгаа. Долдугаар сарын 18-нд 290 тохиолдол бүртгэгджээ. Томуу, томуу төст өвчний халдварын тохиолдол буурахгүй байгаа. Амбулаторийн үзлэгийн 9.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа юм. Тиймээс олон нийтийг амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатай байгааг зөвлөлөө.

Шинэ мэдээ