Д.Медведев: Халдлага үйлдвэл “Шүүлтийн өдөр”-ийн хариу арга хэмжээ авна

access_time 2022-07-19 10:14

Украин болон барууны гүрнүүд Москвагийн Крымд хяналт тавьж байгааг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа нь ОХУ-д “системийн аюул” учруулж байна. Тус бүс нутагт гадны ямар нэгэн халдлага үйлдвэл “Шүүлтийн өдөр”-ийн хариу арга хэмжээ авна гэж ерөнхийлөгч асан Дмитрий Медведев мэдэгдэв.

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Украин дахь цэргийн ангиудад байлдааны ажиллагааг “цаашид эрчимжүүлэх” заавар өгсөн байна. Оросын агаарын довтолгоо хойд, өмнөд болон төв хэсэгт үргэлжилсээр, ихэнхдээ фронтын шугамаас алслагдсан ч энгийн иргэд дайны хөлд амь насаа алдаж байгаа юм.

Энэ үед АНУ-ын Төрийн департамент НАТО-гийн холбоотон Эстони, Норвегид нийт 1.45 тэрбум ам.долларын зэвсэг худалдахыг дэмжиж байгаагаа мэдэгдэв. Украины Батлан ​​хамгаалахын сайд өмнө нь анхны M270 олон хөөргөх пуужингийн систем ирсэн.Энэхүү пуужин алсын тусгалын байг онох чадварыг нэмэгдүүлнэ гэжээ.

Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс орны эзлэгдсэн бүс нутгаа аажмаар чөлөөлнө гэж мэдэгдсэн байна

Эх сурвалж: Ройтерс

Шинэ мэдээ