Баруун бүс цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарна

access_time 2022-07-18 09:15

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын 90 мегаваттын бүтээн байгуулалтын ажил дуусч, 220 мегаваттын Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэх гэж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болох юм. Энэ ажлын хүрээнд Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт Ховд голын баруун захаар амьдарч буй 270 айл өрхийг 2022-2025 онд үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ. 2022 онд нийт 91 өрхийг нүүлгэн шилжүүлэх санхүүжилтийг Улсын төсөвт тусгуулаад байгаа аж.

Шинэ мэдээ